2016/05/12

Шинээр бүтээгдэх Jumanji кино Robin Williams-ийн дурсгалд зориулагдана

Sony Pictures кино компани 1995 оны хит Jumanji киног шинэчлэн гаргахаар болжээ. Тус төслийг жүжигчин Robin Williams-ийн дурсгалд зориулан бүтээж байна гэж Dwayne Johnson хэлжээ. Шинээр бүтээгдэх Jumanji кинонд Dwayne Johnson, Kevin Hart нар сонгогдоод байгаа юм.   


Chris Van Allsburg-ийн 1981 онд хэвлэлтэнд гаргасан Jumanji нэрт хүүхдийн номноос сэдэвлэн бүтээгдсэн тус кино ийнхүү дахин бүтээгдэхээр боллоо. Энэ талаар Dwayne Johnson өөрийн Instagram-даа дэлгэсэн зургийг хүргэж байна.


Шинэ Jumanji ирэх 2017 оны 7-р сарын 28-нд нээлтээ хийнэ гэж төлөвлөгдөөд байна.