2016/05/25

Box office: 2016.05.25 Angry Birds

1. Angry Birds: Өнгөрөгч 7 хоногт: 38.2 сая, нийт: $38.2 сая
2. Captain America: Civil War: Өнгөрөгч 7 хоногт: $32.9 сая, нийт: $347.2 сая
3. Neighbors 2: Sorority Rising: Өнгөрөгч 7 хоногт: $21.8 сая, нийт: $21.8 сая
4. The Nice Guys: Өнгөрөгч 7 хоногт: $11.2 сая, нийт: $11.2 сая
5. The Jungle Book: Өнгөрөгч 7 хоногт: $10.9 сая, нийт: $327.4 сая

6. Money Monster: Өнгөрөгч 7 хоногт: $7 сая, нийт: $27 сая
7. The Darkness: Өнгөрөгч 7 хоногт: $2.3 сая, нийт: $8.4 сая
8. Zootopia: Өнгөрөгч 7 хоногт: $1.7 сая, нийт: $334.4 сая
9. The Huntsman: Winter's War: Өнгөрөгч 7 хоногт: $1.2 сая, нийт: $46.7 сая
10. Mother's Day: Өнгөрөгч 7 хоногт: $1.1 сая, нийт: $31.3 сая

Angry Birds (2016)

Director: Clay Kaytis, Fergal Reilly 
Stars: Jason Sudeikis, Josh Gad, Danny McBride 
imdb: 6.5

Ижил нэрт тоглоомоос сэдэвлэн бүтээсэн The Angry Birds Movie киноны нээлт боллоо. Найруулагчаар Clay Kaytis, Fergal Reilly нар хамтран ажилласан бөгөөд тэд өмнө нь Walt Disney Studios  кино компанид аниматороор ажиллаж байсан. The Angry Birds Movie нь тэдний анхны найруулгын ажил нь боллоо. Тус анимешныг 73$ сая ам.доллараар буюу анимешны хувьд харьцангуй бага өртөгөөр бүтээж одоогийн байдлаар 152$ сая ам.доллары орлогыг boxoffice-оос цуглуулжээ.  



Neighbors 2: Sorority Rising (2016)

Director: Nicholas Stoller
Stars: Seth Rogen, Rose Byrne, Zac Efron    
imdb: 6.3

2014 онд дэлгэцнээ гарсан Neighbors инээдмийн киноны удаах анги Neighbors 2: Sorority Rising. Тус кинонд өмнөх ангид оролцсон Rogen, Zac Efron, Rose Byrne, Chloë Grace Moretz, Dave Franco, Ike Barinholtz нар эргэн оролцжээ. Киног 35$ сая ам.доллараар бүтээж 54$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.



The Nice Guys (2016)

Director: Shane Black
Stars: Russell Crowe, Ryan Gosling, Angourie Rice 
imdb: 8.0

Predator-ийн дараагийн ангийг бүтээхээр шамдаж буй Shane Black-ийн найруулсан The Nice Guys гэх инээдмийн төрлийн кино. Гол дүрд гладиатор Russell Crowe тоглосон нь онцлохоор байна. Киног 50$ сая ам.доллараар бүтээж 15$ сая ам.доллар цуглуулсан муу мэдээтэй эхний 7 хоногоо угтлаа.