2016/05/10

Aardman-ийн Early Man шинэ анимешны анхны төрх

Үргэлж өвөрмөц анимешнуудыг бидэнд хүргэж байдаг, хөдөлмөрч Aardman-ийнхан шинэ анимешныхаа анхны төрхийг танилцууллаа. Одоогоор Early Man нэртэйгээр хөгжүүлэгдэж байгаа тус анимешны гол дүрийн хоолойг Оскарын шагналт Eddie Redmayne оруулж байгаа юм байна.

Найруулагчаар Aarman-ны цөм болсон Nick Park ажиллаж байна. Түүнийг Wallace and Gromit болон Shaun the Sheep-ийг бүтээгч гэдгийг сануулъя. Мөн Oscar-д 6 удаа нэр дэвшиж Creature Comforts (1989), The Wrong Trousers (1993), A Close Shave (1995), Wallace and Gromit: The Curse of the Were-Rabbit (2005) анимешнуудаараа шагнал хүртэж байсан.


Aardman Studio-ийн энэ удаад бүтээж байгаа Early Man анимешн ирэх 2018 онд дэлгэцнээ гарах юм байна. Сонирхуулахад уг төсөлд Британийн кино институт дэмжлэг үзүүлж байгаа ажээ.