2016/05/27

20th Century Fox кино компани Alien: Covenant киноны нэгэн зургийг дэлгэлээ

20th Century Fox кино компани Alien: Covenant киноны нэгэн зургийг дэлгэлээ. Тус зурагт Katherine Waterston-ийн бүтээж буй Daniels дүр гарчээ. Уг дүрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Ellen Ripley-ийн нэгэн адил баатарлаг дүр байна гэж таамаглаж байна.

Covenant-ийн үйл явдал Prometheus-аас 10 жилийн дараа өрнөхөөр байна. Alien: Covenant киног Ridley Scott найруулж байгаа бөгөөд Danny McBride, Demián Bichir, Jussie Smolett, Amy Seimetz, Carmen Ejogo, Callie Hernandez, Billy Crudup гэсэн одод оролцож байна. Кино ирэх 2017 оны 8-р сарын 4-нд нээлтээ хийнэ.