2016/04/07

Аймшгийн "Ядуугийн зовлон 2" МУСК албан ёсны trailer цацагдлаа

2000 онд үзэгчдэд хүрсэн "Ядуугийн зовлон" аймшгийн уран сайхны киноны удаах анги "Ядуугийн зовлон 2" аймшгийн уран сайхны киноны албан ёсны trailer цацагдлаа. Тус киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар, продюсераар Д.Хүрэлхүү, зохиолчоор Ц.Хүсэлбаатар, Т.Амар, Х.Гүен нар ажилласан. Гол дүрүүдэд Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, Ц.Алдармаа, А.Адилцэцэг, Т.Анар, Га.Золбоот, Н.Буянцог нар тогложээ.


"Ядуугийн зовлон 2" аймшгийн уран сайхны кино 2016 оны 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ.