2016/04/21

Vin Diesel-ийн Furious 8 киноны teaser poster

The Fast and the Furious франчайзийн 8 дахь кино Furious 8 нэртэйгээр үзэгчдэд хүрнэ. Урт удаан хугацаанд үргэжлэж буй уг цувралын гол дүрийн нэг Paul Walker үгүй учраас энэ удаагийн анги Vin Diesel дээр төвлөрөх бололтой. Universal Pictures кино компани түүнийг гол болгосон teaser poster-ийг дэлгэлээ.

Fast 8 киноны найруулагчаар F. Gary Gray ажиллаж байна. Тэрээр сүүлд Straight Outta Compton киног найруулж үзэгчдэд хүрэгсэн. Киноны гол дүрүүдэд Dwayne Johnson, Michelle Rodriguez, Tyrese Gibson, Chris Bridges, Eva Mendes, Lucas Black, Kurt Russell, Charlize Theron, Jason Statham нар оролцно. Fast 8 кино ирэх 2017 оны 4-р сарын 14-нд нээлтээ хийх юм.