2016/04/27

"Өнөр бүл 2" буюу "Өнөр бүл Өнөө цагт" МУСК гарчигийн poster гарлаа (+зураг)

Hulegu Pictures болон Монгол кино нэгтгэлийн хамтран хэрэгжүүлж буй "Эдүгээчилсэн Монгол кино" төслийн хүрээнд бүтээгдэж байгаа "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны гарчигийн poster гарсанг хүргэж байна.


Нэрт найруулагч Д.Жигжид найруулан, 1980 онд үзэгчдэд хүрэгсэн "Өнөр бүл" уран сайхны кинонаас сэдэвлэн "Өнөр бүл 2" буюу "Өнөр бүл өнөө цагт" уран сайхны кино бүтээгдэж байгаа билээ. Тус киноны найруулагчаар С.Баттулга ажиллаж байна. Дүрүүдэд Ч.Алтан-Өлзий, Ц.Чулуунцэцэг, Ш.Гүрбазар нар эргэн тоглож буй. Мөн Д.Баттөмөр, О.Долгор нар гол дүр бүтээж байгаа ажээ.