2016/04/13

Underworld 5 киноны нэр тодорхой болжээ

Хүн чоно, вампируудын хоорондын тулаан эргэн ирлээ. 2003 онд эхний анги нь гарсан Underworld франчайзийн 5 дахь ангийг Underworld Blood Wars нэртэйгээр үзэгчдэд хүргэх болсоноо Screen Gems, Lakeshore Entertainment албан ёсоор зарлалаа. Энэ удаад Kate Beckinsale өөрийн алдарт Selene-ийн дүрээр эргэн ирнэ.


Underworld Blood Wars киноны найруулагчаар Anna Foerster гэх эмэгтэй найруулагч ажиллаж байгаа нь сонирхолтой. Тэрээр Independence Day, The Day After Tomorrow, White House Down гэсэн кинонууд дээр зураглаачаар ажиллаж байсан туршлагатай. Underworld Blood Wars киноны найруулгын ажил түүний debut бүтээл болно. Кино 2016 оны 10-р сарын 14-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.