2016/04/15

Японы Toho кино компанийн Godzilla Resurgence киноны trailer

Японы Toho кино компанийн шинэ бүтээл Godzilla Resurgence киноны trailer гарсан байна. Энэ нь Godzilla франчайзийн 31 дэх кино, Toho-ийн продюсерласан 29 дэх Godzilla кино болж байна. Тэд өнгөрөгч 2014 онд Legendary Pictures кино компанитай хамтран hollywood-д Godzilla-г амжилттай гаргасан юм.


Тэд энэ удаад япончуудын эртнээс мэддэг Godzilla-ийн төрхийг гаргасан харагдлаа. Godzilla Resurgence киноны найруулагчаар Hideaki Anno, Shinji Higuchi нар ажилласан. Кино Японд 2016 оны 7-р сарын 26-нд нээлтээ хийнэ.