2016/04/21

Akira Kurosawa-ийн Seven Samurai-аас улбаатай The Magnificent Seven киноны анхны trailer

Алдарт Akira Kurosawa-ийн Seven Samurai-аас сэдэвлэн John Sturges 1960 онд бүтээсэн western төрлийн The Magnificent Seven киног Antoine Fuqua өдгөө цагийн төрхөөр харан шинэчлэн хүргэж байна.


Antoine Fuqua өмнө нь Training Day киногаараа Denzel Washington хамтран ажиллаж байсан бол сүүлд The Equalizer киногаар мөн хамтарсан. Улмаар Denzel Washington-той хамтарлаа бататгаж энэ удаад ч түүнийг гол дүрд урьсан байна. The Magnificent Seven кинонд мөн  Chris Pratt, Ethan Hawke, Vincent D'Onofrio, Lee Byung-hun, Manuel Garcia Rulfo, Martin Sensmeier, Haley Bennett, Matt Bomer, Peter Sarsgaard гэсэн одод оролцов.


The Magnificent Seven киноны зураг авалт өнгөрөгч оны 5-р сард эхэлсэн. Харин өчигдөрхөн гарсан trailer кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Ингээд уг trailer-г хүргэж байна.



The Magnificent Seven Кино ирэх 9-р сарын 23-нд нээлтээ хийнэ.