2016/04/13

Star Trek Beyond киноны албан ёсны бүрэн trailer ирэх 5 сард (+teaser trailer, image)

Star Trek франчайзийн 13 дань кино, шинэчлэн гаргаж байгаа цувралын 3 дахь анги Star Trek Beyond киноны албан ёсны бүрэн trailer ирэх 5 сард гарах төлөвлөгөөтэй байна. Кино сонирхогчид өчигдөр болсон CinemaCon арга хэмжээгээр Paramount кино компанийг Star Trek Beyond киноны талаар ямар нэгэн шинэ зүйл үзүүлнэ гэж хүлээж байсан ч тийм зүйл болсонгүй.


Ирэх 7-р сарын 22-нд нээлтээ хийх киноны идэвхижүүлэлтийн ажлыг өдий болтол эхлүүлэхгүй байгаа нь хачирхалтай. Нөгөө талаар энэ жил Star trek франчайзийн 50 жилийн ой тохиож байгаа учраас Paramount болон найруулагч Justin Lin нарыг гайхалтай шинэ зүйл бэлдэж байгаа байх гэсэн кино сонирхогчид хүлээсээр байна. Ямартай ч ирэх 5 сард Los Angeles хотноо болох Fan Event өдөрлөгөөр шинэ trailer цацагдах сураг гарлаа.