2016/04/15

Томчуудын төрлийн manga-наас сэдэвлэн бүтээсэн Ghost in the Shell киноны үзэсгэлэнт Scarlett Johansson-ийн анхны төрх

Paramount Pictures болон DreamWorks Pictures кино компани Ghost in the Shell киноны продакшн ажилруугаа орсон байгаа талаар мэдэгдлээ. Уг киног Японы ижил нэрт манганаас сэдэвлэн бүтээсэн байна. Уг манга нь Seinen (томчуудад зориулсан төрлийн) төрлийнх бөгөөд кинонд энэ чиглэлийг хасаж өгүүлэмжийг нь ашиглах бизээ. Киног онцгой болгож байгаа хүчин зүйл нь гол дүрд үзэсгэлэнт Scarlett Johansson тоглож байна. Тэрээр өмнө нь төрлийн Lucy кинонд амжилттай тоглосон юм.

Ghost in the Shell кино 2017 оны 3-р сарын 31-нд нээлтээ хийнэ.