2016/04/08

Lucasfilm-ийн Rogue One: A Star Wars Story киноны teaser trailer

Lucasfilm кино компанийн шинэ бүтээл "Rogue One: A Star Wars Story" киноны анхны teaser trailer гарлаа. Тус киноны найруулагчаар Gareth Edwards ажилласан. Тэрээр өмнө нь 2014 онд Godzilla шинэчлэн гаргаж өөрийн кареартаа том хөрөнгө оруулалт хийсэн нэгэн. Rogue One: A Star Wars Story хэрэв сайн болвол түүний нэрийн хуудас болон бичигдэх бизээ.


Rogue One: A Star Wars Story кинонд Felicity Jones, Diego Luna, Riz Ahmed, Ben Mendelsohn, Donnie Yen, Jiang Wen, Forest Whitaker, Mads Mikkelsen, Alan Tudyk нарын одод оролцож байна. Үүнээс үзэгчид ази жүжигчин Donnie Yen-ийн action-г харахаар хүлээж байгаа бизээ.

Rogue One: A Star Wars Story кино 2016 оны 12-р сарын 16-нд нээлтээ хийнэ.