2016/04/15

James Cameron-ийн Avatar киноны үргэлжлэл 4 ангитай

2009 онд дэлгэцнээ гарч бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино болсон Avatar киноны үргэлжлэлийн талаар найруулагч James Cameron албан ёсны мэдээлэл хийлээ. Los Angeles хотноо зохиогдож байгаа CinemaCon арга хэмжээний үеээр тэрээр Avatar киноны удаах анги 3 кино байгаа гэж өмнө мэдэгдэж байсан бол одоо 4 анги болсон гэсэн байна.


Avatar-ийн эхний үргэлжлэл анги ирэх 2018 оны 12 сард гаргахаар төлөвлөж байга бол удаах нь 2020, 2022, 2023 онд (энэ чинь одоо нас сүүдэр юу болох билээ!) дэлгэцнээ гарах юм. Ямартай ч Avatar 2 киноны продакшн ажил New Zealand-д эхлээд буй.

Уг мэдээлэлтэй зэрэгцэн Avatar-ийн албан ёсны fb хуудаснаа шинэ лого гарсан нь сонирхолтой байлаа.