2016/04/25

Дэлхийн сүйрэл "Independence Day: Resurgence" киноны шинэ trailer

Эх дэлхийн өдөр буюу 4-р сарын 22-ны өдөр Дэлхийд заналхийлсэн харийн шинэ довтолгоо Independence Day: Resurgence киноны шинэ trailer цацагдлаа. Хэдийгээр хүн төрөлхтөн гадны аюулаас дэлхийгээ аврахаар тэмцэлдэх нь их болсон ч өөрсдийгөө дэлхийд ямар аюултай болох талаар ухаараагүй л яваа билээ. Ямартай ч харийнхан кино ертөнцөд шинэ сонин байсаар байгаагийн баталгаа Independence Day: Resurgence болж байна.


1996 Оны Independence Day киноны үргэжлэл болон гарч байгаа тус киноны найруулагчаар Roland Emmerich эргэн ажиллалаа. Jeff Goldblum, Bill Pullman, Judd Hirsch, Vivica A. Fox, Brent Spiner нар өмнөх дүрдээ эргэн тоглосон бол Liam Hemsworth, Jessie Usher, Maika Monroe, Sela Ward, Charlotte Gainsbourg, William Fichtner нар шинэ дүрээр орж ирлээ. Харамсалтай нь өмнөх ангийн гол дүр Will Smith энэ удаад байхгүй ээ.

Independence Day: Resurgence кино 200$ сая ам.доллларын өртөгтэй бүтэж байна. Кино ирэх 6-р сарын 24-нд нээлтээ хийнэ.