2016/04/15

"Бүү март" МУСК шинэ trailer

"Хүмүүн фильм" уран бүтээлийн нэгдлийн бүтээл "Бүү март" уран сайхны киноны trailer-г хүргэж байна. "Бүү март" кино нь БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жамбын Батмөнхийн ажил амьдралын талаар намтарчилсан бүтээл юм.

Киноны найруулагчаар А.Мөнхсүх (Долоон бурхан харавдаггүй) ажилласан. Гол дүрд Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин Н.Төмөрбат тоглосон байна. Мөн Б.Билгүүн, О.Анужин, Ц.Төмөрбаатар, Б.Тунгалаг, Г.Мягмарнаран, Г.Золбоот, Ш.Мөнхбаяр, Владимр Лангев, Ричард Волтон нар оролцжээ.


"Бүү март" уран сайхны кино өнөөдөр буюу 2016 оны 4-р сарын 15-нд нээлтээ хийнэ.