2016/04/05

Жамбын Батмөнхийн намтарчилсан "Бүү март" МУСК анхны poster дэлгэгдлээ

"Хүмүүн фильм" уран бүтээлийн нэгдлийн бүтээл "Бүү март" уран сайхны киноны анхны poster-г хүргэж байна. "Бүү март" киног БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жамбын Батмөнхийн ажил амьдралын талаар намтарчилсан бүтээл болгон гаргаж байгаа ажээ. Ялангуяа ардчилсан хувьсгалын үеийн түүхэн үйл явдлын талаар харуулах юм.

Киноны найруулагчаар А.Мөнхсүх (Долоон бурхан харавдаггүй) ажилласан. Гол дүрд Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин Н.Төмөрбат тоглосон байна. Мөн Б.Билгүүн, О.Анужин, Ц.Төмөрбаатар, Б.Тунгалаг, Г.Мягмарнаран, Г.Золбоот, Ш.Мөнхбаяр, Владимр Лангев, Ричард Волтон нар оролцжээ.

"Бүү март" уран сайхны кино 2016 оны 4-р сарын 15-нд нээлтээ хийнэ.