2016/04/01

Сүпер од Ben Affleck Batman киноны зохиол бичнэ

Hollywood-ийн үнэтэй оддын тоонд багттаг, 43 настай жүжигчин Ben Affleck сүүлд DC Comic-ийн Batman v Superman: Dawn of Justice кинонд Batman-ий дүрийг бүтээсэн байгаа. Уг кино өнгөрөгч 7 хоногт нээлтээ хийж boxoffice-г тэргүүлсээр байна. Тэгвэл энэ мэдээтэй цуг Ben Affleck өөрийн тоглосон Batman-ийн ганцаарчилсан кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Үүгээр зогсохгүй тэрээр кино зохиолыг нь бичих санаагаа олчихсон байгаа ажээ. Энэ талаар DC Entertainment хөгжүүлэлтийн хэлтэсийн захирал Geoff Johns хэлэхдээ
Тэрээр Justice League 1 болон 2 гээд гэрээ хийчихсэн байгаа. Багадаа л 3 удаа хар нөмрөгийг өмсөнө. 
гэж хэлээд мөн
Ben Affleck-ийн киноны санаа үнэхээр гайхалтай байсан. Магадгүй нэг хэсэг болон гарч болох юм. 
гэсэн байна.