2016/04/15

Уйлж, дуулсан "6 дахь хүсэл" МУСК шинэ poster

Найзууд театрын бүтээл "6 дахь хүсэл" уран сайхны киноны шинэ poster дэлгэдсэнг хүргэж байна. Тус постерт кинонд гол дүрийг бүтээцгээж байгаа СУИС-ийн Хөгжимт драмын ангийг 2005 онд төгссөн нэг ангийнхан болох Ш.Пүрэвсүрэн, Э.Мөнхтөр, Д.Мөнх-Од, Б.Уянга, Ц.Энхтайван, Г.Отгонцэцэг нарын төрх гарчээ. Мөн тус кинонд Б.Ганхүү, Ц.Төмөрхуяг, Ц.Цэнд-Аюуш нар оролцсон юм.

Уйлж, дуулсан "6 дахь хүсэл" уран сайхны киноны найруулагчаар Б.Тулгаа, зохиолчоор Б.Буяндэлгэр, продюсераар Э.Ууганбаяр ажиллаж байна. Кино 2016 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийнэ