2016/03/14

"Үргээлэг 2" МУСК албан ёсны trailer, poster гарлаа

Үргээлэг 2 уран сайхны киноны албан ёсны trailer болон poster дэлгэгдлээ. 2014 онд гарсан Үргээлэг киноны үргэлжлэл болон гарч буй Үргээлэг 2 киног Кино драмын А групп, Prime Pictures хамтран бүтээсэн. Найруулагчаар Г.Эрдэнэбилэг, продюсраар Ж.Баясгалан,Г.Наранбат, зохиолчоор Т.Бум-Эрдэнэ ажиллажээ.


Киноны гол дүрүүдэд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан,  С.Болд-Эрдэнэ, А.Дэлгэрмаа болон туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Н.Ялалт, П.Баттөр, Ш.Энхжаргал, Э.Одбаяр нар тогложээ.

Үргээлэг 2 уран сайхны кино 2016 оны 3-р сарын 19-нд дэлгэцнээ гарна.