2016/03/23

"Өнөр бүл 2" МУСК найруулагч сонгогджээ

Алтан үеийн кино гэгддэг "Өнөр бүл" уран сайхны киноны үргэлжлэл ангийг хийх болсон талаар өнгөрөгч онд мэдээллэж байсан. Тэгвэл энэхүү киноны талаар шинэ мэдээлэл гарсан байна. "Өнөр бүл 2" уран сайхны киноны найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллах бөгөөд өмнөх ангийн гол дүрийн жүжигчид болох МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУГЖ дуучин Ц.Чулуунцэцэг, МУСГЗ Ш.Гүрбазар нар дахин тоглохоор болсон байна.

"Өнөр бүл" уран сайхны кино 1980 онд Монгол кино нэгтгэлд, АЖ нэрт кино найруулагч Д.Жигжид найруулан бүтээж байжээ.

Өнөр бүл киноны Цэрмаагийн уруул дээрх мэнгэний талаар эндээс үзнэ үү.