2016/03/25

The Lego Batman Movie киноны анхны trailer

The Lego Batman Movie киноны анхны trailer цацагджээ. 2014 оны The Lego Movie-ээс ийм төрлийн киног үргэлжлүүлэн хийх боломжтойг олж харсан кино багийнхан ийнхүү удаах бүтээлээ бэлэн болгоод байна. Улмаар The Lego Ninjago Movie, The Lego Movie Sequel, The Billion Brick Race гэсэн кинонууд хийгдэхээр хүлээгдэж байгаа.


The Lego Batman Movie киноны найруулагчаар The Lego Movie дээр туслах найруулагчаар ажиллаж байсан Chris McKay ажилласан. Гол дүр Batman-ний хоолойг жүжигчин Will Arnett оруулж байна. Кино ирэх 2017 оны 2-р сарын 10-нд нээлтээ хийнэ.