2016/03/23

The Huntsman: Winter's War киноны Charlize Theron-ийн уур хилэнтэй trailer

2012 онд дэлгэцнээ гарсан Snow White and the Huntsman киноны өмнөтгөл, үргэлжлэл болон гарч байгаа The Huntsman: Winter's War киноны шинэ trailer гарсан байна. Энэ удаад Charlize Theron-ийн уур хилэн илүү дүрслэгдсэнг онцлохоор болж.



The Huntsman: Winter's War киноны найруулагчаар Cedric Nicolas-Troyan ажиллаж байна. Тэрээр өмнөх ангийн визуал эффект дээр ажиллаж oscar-т уг ажлаараа нэр дэвшсэн байдаг. Харин дүрүүдэд  Chris Hemsworth, Charlize Theron, Nick Frost, Sam Claflin нар өөрийн өмнөх дүрдээ эргэн тоглосон бол шинээр Emily Blunt, Rob Brydon, Jessica Chastain нар орж иржээ. Энэ удаад Kristen Stewart-ийн дүр тус кинонд гарахгүй ээ.
The Huntsman: Winter's War кино сарын дараа буюу 2016 оны 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ.