2016/03/02

Хятадад The Monkey King 2 кино хит болж байна

Хятадын алдарт Баруун этгээдэд зорьчсон тэмдэглэл (Journey to the West) зохиолоор олон зуун кино хийгдсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд Сармагчны хааны түүх хүчтэй өрнөж буй. Үүний нэгэн тод жишээ 2014 онд Cheang Pou-soi-ийн найруулсан The Monkey King кино өмнөд хөршид маань нээлтээ хийж хит болж байсан удаатай.

Тэгвэл уг киноны үргэлжлэлийг Бичин жилийн шинийн нэгэнд үзэгчдэд хүрэгсэн юм. The Monkey King 2 кино хятадын boxoffice-оос нээлтийн өдрийн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино болсон байна.