2016/03/24

Цонжин болдогт Leonardo Di Caprio-ийн хөшөө босжээ

Алтан Oscar-ийн эзэн Leonardo Di Caprio-ийн төрх бүхий Түмэн хишигтний баатар бий болжээ. "Цонжин болдог" цогцолборт бий болох Чингис хааны 10000 баатар бүхий "Түмэн хишигтэн" төслийн хүрээнд нэрт жүжигчин Leonardo Di Caprio-ийн төрх бүхий баатрыг бүтээн байршуулахаар болсон талаар төслийн багийнхан мэдэгджээ.


Уг хөшөөг Leonardo Di Caprio-ийн Монголын Хөвсгөлөөр аялах 10 хоногийн хөтөлбөрийн үеээр танилцуулахаар зорьж байгаа ажээ.


Өмнө нь жүжигчин Jackie Chan-д түмэн хишигтний хөшөө босгосон байгаа. Энэ талаар эндээс үзнэ үү