2016/03/30

Шөнийн харуул, Өдрийн харуулын үргэлжлэл Dusk Watch кино хийгдэх үү

Оросын зохиолч Sergei Lukyanenko-ийн Night Watch (Ночной дозор) романаар 2004 онд Timur Bekmambetov ижил нэрт кино бүтээж хойд хөршид маань хит болж байлаа. Улмаар 2006 онд Day Watch (Дневной дозор) зохиолоор нь удаах ангийг Timur Bekmambetov бүтээж шуугиан тарьж байсан. Тэгвэл зохиолч Sergei Lukyanenko-ийн уг цувралын 3 дахь роман 2008 онд хэвлэлтэнд гарсан Twilight Watch (Сумеречный Дозор) романаар кино хийгдэж гурамсан бүтээл болох эсэх талаар кино сонирхогчид чих тавьцгааж буй. Харин энэ хооронд зохиолч маань цуврал романаа 6 боть болгоод амжсан.


Тэгвэл ойрмогхоноос Twilight Watch буюу Dusk Watch гэж нэрлэгдээд байгаа романаар найруулагч Timur Bekmambetov кино хийх бодлоо орхиогүй байгаа талаар мэдээлэл хийгээд авсан байна.