2016/03/22

Disney-ийн Frozen 2 анимешны ажил ирэх сараас эхлэнэ

Walt Disney Animation кино компанийн 2013 онд үзэгчдэд хүргэсэн, хит Frozen анимешны 2-р ангийн ажил ирэх сараас эхлэхээр боллоо. Frozen анимешн гарсан даруйдаа Let it go дуугараа хит болсон юм. Улмаар одоо ч эрэлттэй байгаа франчайз болон өргөжөөд байгаа.

Disney-ийн зүгээс Frozen 2 анимешныг бүтээх болсоноо зарлаад жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ яг хэзээ анимешн үзэгчдэд хүрэх нь тодорхойгүй байгаа. Харин Anna-ийн дүрд дуу оруулсан жүжигчин Kristen Bell сараас продакшн ажил эхлэн болсон талаар мэдээлэл өгөөд байгаа юм.