2016/03/14

Box office: 2016.03.14 Zootopia

1. Zootopia: Өнгөрөгч 7 хоногт: $50 сая, нийт: $142.6 сая
2. 10 Cloverfield Lane: Өнгөрөгч 7 хоногт: $25.2 сая, нийт: $25.2 сая
3. Deadpool: Өнгөрөгч 7 хоногт: $10.8 сая, нийт: $328.1 сая
4. Longon Has Fallen: Өнгөрөгч 7 хоногт: $10.8 сая, нийт: $38.9 сая
5. Whiskey Tango Foxtrot: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $14.6 сая

6. The Perfect match: Өнгөрөгч 7 хоногт: $4.2 сая, нийт: $4.2 сая
7. The Young Messiah: Өнгөрөгч 7 хоногт: $3.4 сая, нийт: $3.4 сая
8. Grimsby: Өнгөрөгч 7 хоногт: $3.2 сая, нийт: $3.2 сая
9. Gods of Egypt: Өнгөрөгч 7 хоногт: $2.5 сая, нийт: $27.3 сая
10. Risen: Өнгөрөгч 7 хоногт: $2.3 сая, нийт: $32.4 сая

10 Cloverfield Lane (2016)

Director: Dan Trachtenberg
Stars: John Goodman, Mary Elizabeth Winstead, John Gallagher Jr.
imdb: 8.0

Dan Trachtenberg-ийн анхны бүрэн хэмжээний кино найруулгын ажил, шинжлэх ухааны уран зөгнөлт кино. 2008 оны Cloverfield киноны үргэлжлэл бус агуулгын хувьд төрөл нэг кино гэж тайлбарлаж буй. The Cellar нэртэйгээр хөгжүүлэгдэж байсан уг киног Bad Robot Productions кино компани 13$ сая ам.доллараар бүтээж 26.7$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.



The Perfect Match (2016)

Director: Bille Woodruff
Stars: Terrence Jenkins, Cassie Ventura, Paula Patton
imdb: 3.9

Он гаргаар ийм муу үнэлгээтэй кино boxoffice-д орж ирсэн нь ховор санагдаж байна. Toni Braxton-ийн Un-Break My Heart видеоны найруулагчаар ажиллаж байсан Bille Woodruff-ийн найруулсан романтик, инээдмийн The Perfect Match кино boxoffice-оос 4.2$ сая ам.доллар олжээ.



The Young Messiah (2016)

Director: Cyrus Nowrasteh
Stars:  Adam Greaves-Neal, Vincent Walsh, Sara Lazzaro
imdb: 5.5

Anne Rice-ийн Christ the Lord: Out of Egypt романаас сэдэвлэн бүтээсэн библ драм төрлийн кино. The Young Messiah кино нь 7 настай хүү Egypt-ээс өөрийн гэр бүлийн хамт Nazareth-т орших гэрлүүгээ буцах замдаа өөрийн амьдралын үнэн мөнийг ухаарч буй өгүүлэмжтэй аж.



The Brothers Grimsby (2016)

Director: Louis Leterrier
Stars: Sacha Baron Cohen, Mark Strong, Rebel Wilson
imdb: 6.8

Ali G, Borat Sagdiyev дүрүүдээрээ танигдах болсон хошин жүжигчин Sacha Baron Cohen-ийн зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон тагнуултай, инээдмийн кино. 35$ сая ам.доллараар бүтээж 14.4$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.