2016/02/16

Star Wars: Episode VIII кино бүтээгдэхээр боллоо

Нэгэн үеийн домог болсон Star Wars киноны 7 дахь удаагийн анги Star Wars: The Force Awakens кино өнгөрөгч 2015 оны 12 сард үзэгчдэд хүрсэн. Өдгөө boxoffice эхний 10-аас буулгүй нийт 2$ тэрбум ам.долларын орлогыг дэлхийн зах зээлээс цуглуулаад байна. Асар их амжилт олсон уг төслөө кино баг үргэлжлүүлэхээр шийдэж продакшн ажилдаа оржээ.


Star Wars: Episode VIII киног албан ёсоор бүтээх болсон талаар Disney/Lucasfilm мэдэгдлээ. Мөн найруулагчаар Rian Johnson сонгоод байгаа ажээ. Star Wars: Episode VIII киноны нээлтийг 2017 оны 12-р сарын 15-нд төлөвлөсөн.