2016/02/25

Монголын болон дэлхийн киноны шилмэл хөгжмийн Playing love-IV тоглолт болно

Монголын Урлагийн Зөвлөл, Улсын филармоний морин хуурын чуулгатай хамтран "Playing Love" тоглолтыг 2016 оны гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд 19:00 цагаас Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулах ажээ.

Улсын филармонийн морин хуурын чуулга нь Монголын болон дэлхийн киноны шилмэл хөгжмийн "Playing Love" тоглолтыг үзэгч түмэндээ толилуулсаар ирсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа шинэчлэн найруулан тоглогдохоор болжээ. Энэ удаагийн тоглолтын онцлог нь кино дүрс, медиа агуулга бүхий тайз дэлгэцийн шинэлэг орчин бүрдүүлэн, дэлхийн болон Монгол киноны сонгомол баян урын сангаас шилдэг бүтээлийг морин хуураар хуурдан олон нийтэд хүргэнэ.


Тоглолтын тасалбар Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн кассаар 20,000-30,000 төгрөгөөр худалдаалагдана.