2016/02/15

Matt Damon-ийн Jason Bourne киноны teaser trailer

Жүжигчин Matt Damon өөрийн алдарт Jason Bourne дүрээр эргэн уулзахаар болж байна. Адал явдалт, тулаанд Bourne цувралын 5 дахь анги болон гарч байгаа Jason Bourne кино нь 2007 онд дэлгэцнээ гарсан The Bourne Ultimatum киноны үргэжлэл болон гарч байгаа юм. Мэдээж гол дүрд Matt Damon, дүрүүдэд Julia Stiles, Alicia Vikander, Tommy Lee Jones, Vincent Cassel нар тоглож байна.


Киноны зураг авалтыг өнгөрөгч 9-р сард эхлүүлсэн бөгөөд 50 дахь удаагийн Super Bowl тэмцээний үеээр киноны албан ёсны нэрийг Jason Bourne гэж зарлан teaser trailer-г цацсан юм. Jason Bourne кино ирэх 7-р сарын 29-нд дэлгэцнээ гарна.