2016/02/18

Guardians of the Galaxy киноны үргэлжлэл Guardians of the Galaxy Vol. 2 киноны анхны төрх ил боллоо

2014 оныг хөгжилтэй, адал явдалтай байлгаж чадсан Guardians of the Galaxy кино тухайн оныхоо сүпер хит кино байж чатсан. 200$ гаруй сая ам.доллараар бүтээгдсэн уг кино boxoffice-оос 780$ гаруй сая ам.долларын орлого цуглуулсан байдаг. Улмаар 2014 оны San Diego Comic-Con International үзэсгэлэнгийн үеээр 2-р ангийг хийх болсоноо зарлаж 2015 оны 6 сард нээлтийн огноо болон Guardians of the Galaxy Vol. 2 нэрийг үзэгчдэд зарласан юм.

Guardians of the Galaxy Vol. 2 киноны найруулагчаар James Gunn ажиллаж байгаа бөгөөд тэрээр өөрийн twitter хуудаснаа анхны зургийг дэлгэжээ. Guardians of the Galaxy Vol. 2 кино ирэх 2017 оны 5-р сарын 5-нд гарна.