2016/02/01

Ариунбаатар, Уранцэцэг - Атганд үлдсэн эрдэнэ киноны дуу (+poster)

"Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" (Golden treasure) уран сайхны киноны дуу бэлэн болжээ. Тус дууны үгийг Ш.Гүрбазар, аяыг Л.Балхжав бичсэн байна. Дууг Г.Ариунбаатар, У.Уранцэцэг нар хамтран дуулжээ.


"Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны киноны  зохиолч, найруулагчаар У.Уранчимэг, продюсераар Г.Цоггэрэл, зураглаачаар Д.Ангараг нар ажиллажээ. Гол дүрүүдэд А.Ганчимэг, Б.Шинэбаяр, П.Цэрэндагва, Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар нар тогложээ. Кино 2016 оны 3-р сарын 5-нд нээлтээ хийнэ.