2016/02/02

Америкчуудын хамгийн хайртай 10 кино од

Удахгүй Oscar-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох гэж буй. Уг арга хэмжээний хамгийн гол хүн нь шилдэг дүрийн шагналын эзэд байдаг. Тэгвэл энэ жилийн шилдэг дүрийн эзэн хэн байхаас үл хамааран Америкчууд өөрсдийн хамгийн хайртай жүжигчдээ нэрлээд авчээ. Variety сэтгүүл насанд хүрсэн 2252 америк иргэнээс авсан судалгаагаар Tom Hanks америкчуудын хамгийн хайртай жүжигчнээр нэрлэгдсэн байна. Тэрээр A зэрэглэлийн Denzel Washington, Harrison Ford, Jennifer Lawrence гэсэн оддыг ардаа орхисон байна. Жагсаалтын 2-т Pirates of the Caribbean-ийн Johnny Depp бичигджээ.

1. Tom Hanks (сүүлд Bridge of Spies)

2. Johnny Depp (Сүүлд Alice through the looking glass)

3. Denzel Washington (Сүүлд The Equalizer)

4. John Wayne (The Shootist)

5. Harrison Ford (Star Wars: Episode VII - The Force Awakens)

6. Sandra Bullock (Our Brand Is Crisis)

7. Jennifer Lawrence (The Hunger Games: Mockingjay - Part 2, Joy)

8. Clint Eastwood (Trouble with the Curve)

9. Brad Pitt (The Big Short)


10. Julia Roberts (Secret in Their Eyes)