2016/01/13

World War Z 2 кино найруулагчаа алдлаа

2013 онд дэлгэцнээ гарсан World War Z киног үргэлжлүүлэх санаа Brad Pitt бий. Бүр гурамсан бүтээл болгоно гэсэн байгаа. Гэвч ажил төдийлөн урагштай явахгүй байна.

2013 оны 12 сард World War Z 2 киноны найруулагчаар Juan Antonio Bayona-г сонгож, 2014 оны 5-р сард Steven Knight-г зохиолчоор сонгосоноо мэдэгдэж байсан. Тэгвэл саяхан Paramount кино компани найруулагч Bayona уг төслийг орхиж байгаа талаар мэдээлэл өглөө.


Хэдийгээр найруулагчгүй болсон ч киноны зураг авалтыг энэ онд эхлүүлж ирэх 2017 оны 6-р сарын 9-нд нээлтээ хийхээр товлосон байна.