2016/01/07

Video stream үйлчилгээ үзүүлэгч Netflix Монголд үүдээ нээлээ

Интернэтээр төлбөрт video stream үйлчилгээ үзүүлэгч Netflix компани өөрсдийн үйл ажиллагаагаа Монголд нээсэн байна. Энэ алхамд Marco Polo кино болон түүнд оролцсон монгол жүжигчид түлхэц болсон болов уу.

Ингэснээр Монголын видео агуулга бүтээгчид болон кино бүтээгчид өөрсдийн бүтээлээ дэлхийн хаана ч суугаа монголчууддаа хүргэхэд асуудалгүй болох гарц нээгдэж байна гэж ойлгож болохоор байна. Нөгөө талаар ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх монгол компаниуд дөнгөж гарч эхэлж байхад орж ирж байгаа нь харамсалтай юм.