2016/01/14

Бохир мөнгө буюу Хамгийн их орлого олсон R ангилалын (17+) 11 кино

R-rated буюу 17-оос дээш насныхан үзэх хязгаарлалттай ангилалд хамаарах кинонуудаас хамгийн өндөр орлого олсон 11 кино жагсаалтыг хүргэж байна.


11. Dressed to Kill (1980)
Brian De Palma-ийн найруулж, Michael Caine, Angie Dickinson, Nancy Allen, Keith Gordon нарын тоглосон эротик, гэмт хэргийн төрлийн кино. New York хотын сэтгэл мэдрэлийн эмч болон түүний өвчтөн болох сэтгэцийн өвчтэй трансжендерийн хооронд өрнөх үйл явдлыг кинонд харуулна. Киноны хамгийн алдартай хэсэг нь цахилгаан шатан дахь аллагын хэсэг байдаг байна. Тухайн үед $6 сая ам.доллараар бүтээж 32$ сая ам.долларын орлого олсон.

10. The Boy Next Door (2015)
Ахлах сургуулийн багш Claire (Jennifer Lopez ) болон халуухан хөрш залуу Noah Sandborn (Ryan Guzman) нарын хооронд үйл явдал өрнөнө. Киног 4$ сая ам.доллараар бүтээж 52$ сая ам.долларын орлого цуглуулсан.

9. Sliver (1993)
Basic Instinct-ийн кино зохиолч Joe Eszterhas болон Sharon Stone нарын дахин хамтран ажилласан эротик триллер төрлийн кино. Тус киног Ira Levin-ийн New York хотноо орших хувийн эзэмшлийн барилгад өрнөх нууцлаг үйл явдлын тухай өгүүлэх ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ. Киног 40$ сая ам.доллараар бүтээж 116$ сая ам.долларын орлого олсон.

8. Unfaithful (2002)
1986 оны The Unfaithful Wife гэх франц кинонаас сэдэвлэн Adrian Lyne-ийн найруулсан триллер, драм төрлийн кино. Гол дүрүүдэд Richard Gere, Diane Lane, Olivier Martinez нар тоглосон. Unfaithful кино нь шилдэг эротик төрлийн кино жагсаалтанд багагүй бичигддэг. Нэгэн гэр бүлийн байдал эхнэрийнх нь завхай зуршилаас болж хэцүү байдалд орж байгааг кинонд харуулсан. Тус киног 50$ сая ам.доллараар бүтээж 119$ сая ам.долларын орлого олсон.

7. Eyes Wide Shut (1999)
Tom Cruise, Nicole Kidman нарын хослол, эротик триллер кино. (Эндээс тэр хоёрын романс үүссэн байх) Найруулагч Stanley Kubrick-ийн сүүлчийн кино ажил. Тэрээр киноныхаа эцсийн засварлалтаас хойш 4 өдрийн дараа нас барсан байдаг. 65$ сая ам.доллараар бүтээж 162$ сая ам.доллар олсон.

6. Sea of Love (1989)
Al Pacino, Ellen Barkin нарын хослол. Цуврал алуурчныг мөрдөж буй New York хотын цагдаа мөрдлөгийн явцад сонингийн зар дээрээс нэгэн бүсгүйтэй танилцаж уулзсанаар кино өрнөнө. 19$ сая ам.доллараар бүтээж 110$ сая ам.доллар олсон.

5. Disclosure (1994)
Michael Douglas, Demi Moore нарын хослол. Michael Crichton-ийн Технологийн магнат өөрийн бэлгийн амьдралаасаа болж асуудалд орж буй талаар өгүүлэмжтэй, ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн. 55$ сая ам.доллар зарцуулж 214$ сая ам.доллар олсон.

4. Fifty Shades of Grey (2015)
Өнгөрөгч оны хит шахуу болсон кино. Британи зохиолч E. L. James ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн кино. Коллежийн оюутан бүсгүй Anastasia Steele болон залуу бизнес магнат Christian Grey нарын хооронд өрнөж буй дотно харилцааны тухай өгүүлнэ. 40$ сая ам.доллараар бүтээж 570$ сая ам.доллар цуглуулсан.

3. Indecent Proposal (1993)
Demi Moore, Woody Harrelson нарын хослол. Jack Engelhard-ийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн. Мөнгөгүй болсон залуу хосын амьдралд Las Vegas-ийн саятан мөнгөтэй болгох санал өгнө. Энэ нь бүсгүйтэй нэг шөнийг өнгөрөөх байна. 38$ сая ам.доллараар бүтээж 266$ сая ам.доллар олсон.

2. Basic Instinct (1992)
Michael Douglas, Sharon Stone нарын хослол. Бүгд үзсэн учраас товч агуулгыг дурдах хэрэггүй биз. 2006 онд Basic Instinct 2 киног Michael Douglas-гүйгээр бүтээсэн. 49$ сая ам.доллараар бүтээж 352$ сая ам.доллар олсон. (Зураг харуулсан хэсэгт нүцгэн байсан эсэхийг харахаар үзэгчид их зогсоож үздэг аж. Үүнийг Киноны шилдэг 10 зогсоож үздэг хэсэг-ээс үзнэ үү.)

1. Fatal Attraction (1987)
Michael Douglas, Glenn Close нарын хослол. Ингэхэд Michael Douglas жагсаалтын 3-нч кинонд орчихлоо. Жаргаж явсан нөхөр байна шд. Fatal Attraction кино нь 1987 оны хамгийн их орлого олсон 2 дахь кино болж байжээ. 60 дахь удаагийн Oscar-ийн 6 төрөлд нэр дэвшсэн. 14$ сая ам.доллараар бүтээж 320$ сая ам.доллар олсон.

Мөн Шилдэг эротик 17 кино жагсаалт-г сонирхоно уу.