2016/01/21

Хувьсал продакшны "Атганд үлдсэн эрдэнэ" МУСК poster гарлаа

Хувьсал продакшны ээлжит бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" (Golden Treasure) уран сайхны киноны poster дэлгэгджээ. Продакшн ажлаа hollywood дахь Mongus Pistures кино компанитай хамтран хийж байгаагаараа онцлог.

"Атганд үлдсэн эрдэнэ" киноны зохиолч, найруулагчаар У.Уранчимэг, продюсераар Г.Цоггэрэл, зураглаачаар Д.Ангараг нар ажиллажээ. Гол дүрүүдэд А.Ганчимэг, Б.Шинэбаяр, П.Цэрэндагва, Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар нар тоглосон байна. Энэ удаад жүжигчин А.Ганчимэгийн эрс өөрчлөлт үзэгчдийн сонирхолыг ихээхэн татаж байна.