2016/01/29

DC Comics-ийн Suicide Squad кино албан ёсны trailer гарлаа

Энэ зун үзэгчдэд хүрэх бас нэгэн сонирхолтой уран бүтээлийн албан ёсны trailer цацагдлаа. David Ayer-ийн найруулж буй Suicide Squad кино төдийлөн кино үзэгчдийн сонирхолыг татахгүй байгаа ч superhero, comic төрлийн кино сонирхогчдын хувьд шинэ үзвэр байх нь гарцаагүй юм.

DC Comics-ийн ижил нэрт комикоос сэдэвлэн бүтээж буй уг кинонд Jai Courtney (Boomerang), Karen Fukuhara (Katana), Adewale Akinnouye-Agbaje (Killer Croc), Will Smith (Deadshot), Margot Robbie (Harley Quinn), Jared Leto (Joker), Joel Kinnaman (Rick Flag), Jay Hernandez (Diablo), Adam Beach (Slipknot), Cara Delevingne (Enchantress) гэсэн одод оролцож байна.


DC Extended Universe-ийн 3 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино Suicide Squad кино 8-р сарын 5-д нээлтээ хийнэ.