2016/01/15

12 жилийн дараа Friends эргэн нэгдэхээр боллоо

Телевизийн түүхэн дэх хамгийн том инээдмийн шоу болж чадсан FRIENDS цуврал төгссөнөөс хойш 12 жил өнгөрчээ. Тэгвэл энэ цувралын талаар сонирхолтой мэдээлэл гараад байна. California-ийн Pasadena хотноо болсон the Television Critics Association чуулга дээр NBC телевиз Friends-ийн багийг эргэн нэгтгэж 2 цагийн тусгай хөтөлбөр гаргах болсон талаар мэдээлэл өгчээ. 
Энэхүү тусгай хөтөлбөр нь тус цувралын найруулагч James Burrows-ийн хүндэтгэлд зориулж байгаа юм байна. Тэрээр Friends-ийн 15 episode дээр ажиллаж байсан төдийгүй Taxi, The Bob Newhart Show, Cheers зэрэг шоунууд дээр 1000 гаруй eposide дээр ажиллаж байна.

Friends-ийн эргэн нэгдэлтэнд Jennifer Aniston, Courteney Cox, Lisa Kudrow, Matt LeBlanc, Matthew Perry, David Schwimmer нарын бүх зургаан гишүүн оролцохоор болжээ. Гэвч NBC entertainment-ийн захирал  Robert Greenblatt хэлэхдээ "6-н гишүүнийг нэг дор, нэг өрөөнд байлгахыг хичээх болно. " гэсэн байна.
Friends тусгай хөтөлбөр 2-р сарын 21-ны ням гарагт цацагдахаар товлогджээ.