2015/12/11

Warner Bros кино компанийн The Legend of Tarzan киноны trailer

Зохиолч Edgar Rice Burroughs-ийн "Tarzan" дахин бүрэн хэмжээний кино болон гарч байна. Warner Bros кино компани 2014 оноос зураг авалтыг нь эхлүүлсэн "The Legend of Tarzan" киноныхаа дийлэнх ажлын ард гарч анхны trailer-аа үзэгчдэд хүргэлээ.


The Legend of Tarzan киноны найруулагчаар David Yates ажиллаж байна. Түүнийг Harry Potter цувралын 5,6,7,8 дахь ангийг найруулснаар мэднэ. Тэрээр мөн Fantastic Beasts and Where to Find Them киног найруулж байгааг сануулъя.


The Legend of Tarzan киноны Tarzan-ны дүрд Швейд жүжигчин Alexander Skarsgård тоглож байна. Мөн кинонд Samuel L. Jackson, Margot Robbie, Djimon Hounsou, Christoph Waltz нарын томоохон одууд оролцжээ. Кино ирэх 2016 оны 7-р сарын 1-нд дэлгэцнээ гарна.