2015/12/04

Цэцэ, Билгүүн - Хүсэл киноны дуу (lyrics video)

Өнөөдөр буюу 12-р сарын 4-ны өдөр Oi Entertainment-ийн дэлгэцийн анхны уран бүтээл "Хүсэл" инээдмийн драм төрлийн уран сайхны киноны нээлт болж байгаа. Энэ өдрөөр кино уран бүтээлчид киноныхаа дууг үзэгч, сонсогчдод хүргэж байгаа ажээ. Реппер Цэцэ болон Compass хамтлагийн дуучин Билгүүн нарын хамтран бүтээсэн "Хүсэл" дууны audio бэлэн болсон байна. Харин удахгүй тус дууны видео бүтээгдэх ажээ. Ингээд дууг хүлээн авч сонсоцгооё.

"Хүсэл" киноны найруулагчаар Р.Эрхэмбүрэн, продюсераар Б.Буянжаргал нар ажилласан. Дүрүүдэд Б.Болорчулуун, М.Наранмөнх, Г.Алтандуулга, Т.Нямдорж нар тогложээ.