2015/12/11

Steven Spielberg-ийн том биет найз BFG киноны анхны trailer

Sophie (Ruby Barnhill) охин орой орноосоо босож явж болохгүйг, цонхруу очиж болохгүйг, хөшигний араар сөхөж харж болохгүйг мэднэ. Гэвч шөнийн 3 цагт сэрсэн түүнд энэ бүхэн санагдахгүй байх нь гарцаагүй бизээ.

Roald Dahl-ийн BFG нэрт романаас сэдэвлэн (1989 анимешн бүтээгдэж байсан), 68 настай Steven Spielberg найруулан үзэгчдэд хүргэхээр зэхээд буй ижил нэрт уран зөгнөлт, адал явдалт киноны trailer-ийг Disney кино компани дэлгэлээ. BFG киноны BFG-д 55 настай жүжигчин Mark Rylance, бяцхан охин Sophie-ийн дүрд 11 настай Ruby Barnhill тогложээ.

Сонирхуулахад Ruby Barnhill охин BFG-д дүр бүтээхээр 250$ мянган ам.долларын гэрээ хийсэн бөгөөд хэрэв кино амжилттай болвол 400$ мянган ам.доллар мөн нэмж авах ажээ.