2015/12/15

Star Trek Beyond киноны анхны trailer цацагдлаа

Paramount Pictures кино компани болон найруулагч J.J. Abrams-ийн бүтээл Star Trek Beyond киноны анхны trailer цацагдлаа. Star Trek франчайзийн 13 дахь кино, шинэчлэн бүтээж байгаа цувралын 3-р анги Star Trek Beyond киноны найруулагчаар Justin Lin ажиллаж кино зохиолыг кинонд дүр бүтээж буй Simon Pegg мөн бичилцсэн. Дүрүүдэд Chris Pine, Zachary Quinto, Zoe Saldana, Karl Urban, Idris Elba нарын одод тоглосон байна.


Өнгөрөгч зун зураг авалтаа эхлүүлсэн Star Trek Beyond кино төлөвлөгөө ёсоор Star Trek франчайзийн 50 жилийн ойгоор буюу 2016 оны 7-р сарын 22-нд нээлтээ хийх юм.