2015/12/31

"Ороолон" МУСК албан ёсны trailer, poster

"Кино цамхаг" студийн бүтээл "Ороолон" аймшгийн уран сайхны киноны албан ёсны trailer, poster бэлэн болжээ. Тус киноны найруулагчаар Ө.Мөнгөнтулга, продюсераар Э.Дэлгэржаргал, зохиолчоор Б.Цогт-Эрдэнэ нар ажилласан байна. Тус киноны уран бүтээлчид өмнө нь "Зоорь", "Хүүхэлдэй" гэсэн аймшгийн кинонуудыг бүтээн үзэгчдэд хүргэсэн туршлагатай.


"Ороолон" аймшгийн киноны дүрүүдэд Г.Баярхүү, Э.Пүрэвжаргал, Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, П.Солонго, М.Батзориг нар болон Д.Бямбацогт, Д.Гүрсэд, Н.Сарантуяа, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа нар тогложээ.



"Ороолон" уран сайхны кино ирэх 2016 оны 1-р сарын 15-нд нээлтээ хийнэ.