2015/12/23

Жүжигчин Nicolas Cage Монголд батаарын яс өгнө

Сүпер од Nicolas Cage 2007 онд Beverley Hills gallery-ийн дуудлага худалдаагаар Tyrannosaurus bataar-ын ясыг $276 мянган ам.доллараар худалдаж авч байжээ. Тухайн үедээ уг дуудлага худалдаанд Leonardo DiCaprio ширүүн өрсөлдөгч болж оролцож байсан байна. Гэвч энэ яс монголд эргэж ирсэн домогт БАТААР-ын ястай нэгэн адил замналтай болсон байна. Уг ясны гарал үүсэл албан ёсны баримтгүй бөгөөд Монголоос хулгайн замаар орж ирсэн гэсэн мэдэгдлийг АНУ-ын шүүх гаргажээ.


Уг мэдэгдлийн дараагаар жүжигчин Nicolas Cage Tyrannosaurus bataar-ын ясыг Монголын засгийн газарт буцааж өгнө гэж мэдэгдсэн байна.