2015/12/16

Laika-ийн самурайн түүхт Kubo and the Two Strings анимешны trailer

Гайхамшигт Laika-ийн шинэ анимешны trailer бэлэн болсон байна. Энэ удаад тэр ази өгүүлэмжтэй бүтээл гаргасан нь онцлог болж байна. Kubo and the Two Strings анимешнд Kubo хүү болон домог болсон Самурайн эрэн үеийн түүхээр аялах болно.


Найруулагчаар Laika-ийн ерөнхийлөгч Travis Knight өөрөө ажиллаж байгаа бөгөөд түүний анхны бүрэн хэмжээний анимешны ажил болж байгаа ажээ. Kubo and the Two Strings анимешн ирэх 2016 оны 8-р сарын 19-нд үзэгчдэд хүрнэ.



Сонирхуулахад энэ жил Laika-ийн 10 жилийн ой тохиож байна. Ойндоо зориулан тэд өөрсдийн Coraline, ParaNorman, The Boxtrolls анимешнуудыг бүтээх явцийг харуулсан видео гаргасанг хүргэж байна.