2015/12/11

LAIKA-ийн Kubo and the Two Strings анимешны poster гарчээ

Stop-motion төрлөөр тэргүүлэгч болоод байгаа LAIKA-ийнхан ээлжит анимешныхаа ажилд оржээ. Тэд өмнө нь Coraline, ParaNorman, The Boxtrolls гэх stop-motion анимешнуудыг үзэгчдэд хүргэсэнг санаж байгаа байх аа. Энэ удаад хуучны Япон улсын нэгэн тосгонд ээжтэйгээ амьдрах Kubo хүүгийн адал явдлаар анимешн үргэлжлэх юм.


Kubo and the Two Strings анимешны найруулагчаар LAIKA-ийн ерөнхийлөгч Travis Knight ажиллаж байна. Энэ нь түүний анхны бүрэн хэмжээний анимешны найруулгын ажил болж байна. Kubo and the Two Strings анимешн ирэх 2016 оны 8-р сарын 19-нд нээлтээ хийнэ.