2015/12/03

Captain America: Civil War кино Black Panther-ийг албан ёсоор танилцуулж байна

Captain America болон  Iron Man хоорондын тулаан ирэх 2016 оны 5-р сарын 6-нд Captain America: Civil War киногаар бидэнд хүрнэ. Тэгвэл Captain America: Civil War киноны үйл явдал дундуур Marvel Comics-ийн шинэ дүр Black Panther орж ирж байна. Black Panther-ийн дүр Marvel-ийн өмнөх кино франчайзуудад нэг ч орж ирээгүй байсан юм. Энэ удаад түүнийг оруулж ирж байгаа нь ч учиртай. Ирэх 2018 онд Black Panther-ийн бүрэн хэмжээний кино дэлгэцнээ гаргах болсон. Үүнээс өмнө үзэгчдэд танил болгож байгаа нь лавтай бизээ.

Black Panther-ийн дүрд Chadwick Boseman тоглож байна. Black Panther-ийн өмнө гарч байсан албан бус зургийг эндээс үзнэ үү.