2015/12/02

2015 оны шилдгийн шилдэг 20 кино

Michael Keaton-ийн гол дүрд нь тоглосон Birdman кино энэ оны эхний ярих ярианы гол сэдэв байлаа. Улмаар удахгүй нээлтээ хийх Star Wars: The Force Awakens киноны Kylo Ren нууцлаг тайлагдашгүй мэт яригдсаар байна. Харин оны дундуур дээсэн дөрөөн дээр дэнжигнэж магадгүй гэж шүүмжлэгчдийн дүгнэж байсан Jurassic World кино хит болж шуугиан тарив. Энэ мэт олон сайхан кинонууд үзэгчид, кино шүүмжлэгчдийн анхаарлыг татсан. Тэгвэл 26 дахь жилдээ ажиллаж байгаа, киноны талаар мэдээлэл хүргэдэг Empire сэтгүүл энэ жилийн шилдэг 20 киног нэрлэжээ. Ингээд жагсаалтыг сонирхоцгооё.


20. Jurassic World
Jurassic Park франчайзийн 22 жилийн дараах эргэн ирэлт, энэ зуны хит Jurassic World. Дэлхийн 60 гаруй оронд нэгэн зэрэг нээлтээ хийж boxoffice-оос 1.6$ тэрбуам ам.доллран орлого цуглуулж бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино жагсаалтын 3-т бичигдсэн. 2015 оны хамгийн өндөр орлого олсон кино болсон. Удаах анги 2018 онд хийгдэнэ. Найруулагч John Crowley болон зохиолч Nick Hornby нар Colm Tóibín-ийн роман дээр тулгуурлан уг киног бүтээсэн. 1950 оны хэв маяг, өнгө төрөх таныг өөрийн эрхгүй татах болно.


19. Song Of The Sea
Шилдэг анимешн болгоныг Pixar эсвэл Ghibli хийдэг байх гэж боддог хүмүүст арай өөр мэдээлэл болсон. Cartoon Saloon-ийнхан өөрсдийн өнгө төрөх бүхий гоёмсог хэв маягаа 2009 онд The Secret of Kells анимешнаараа олж авсан. Уг анимешны хэв маягийн үргэлжлэл Song of the Sea анимешн байлаа. Чухамдаа 2014 онд үзэгчдэд хүрсэн ч 2015 оны Oscar-т шилдэг анимешн төрөлд нэр дэвшиж энэ жилийн шилдэг киноны жагсаалтруу орж иржээ.


18. Inherent Vice
Thomas Pynchon-ийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн инээдмийн, мансуурсан, гэмт гэргийн төрлийн кино. 6 удаа Academy Awards-д нэр дэвшиж байсан Paul Thomas Anderson тус киног найруулсан.


17. Brooklyn
Дөнгөж өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийсэн хэдий ч кино шүүмжлэгчдийн сонирхлыг татаад байгаа кино. Ирландаас Америкийн Brooklyn хотноо ирж суурьшиж буй бүсгүйн түүх.


16. Macbeth
Шотландын дайны өгүүлэмжтэй, драм төрлийн кино. Алдарт William Shakespeare-ийн The Tragedy of Macbeth эмгэнэлт жүжгээс сэдэвлэн бүтээсэн. 2015 оны Каннын кино наадмын Palme d'Or шагналд сонгогдоод байгаа.


15. Avengers: Age Of Ultron
Avengers Assemble-ийн удаах анги, Marvel Cinematic Universe-ийн 11 дэх кино. boxoffice-оос нийт 1.4$ тэрбум ам.доллар цуглуулж бүх цаг үеийн хамгийн их орлого олсон киноны 6-д, 2015 онд хамгийн их орлого олсон кино жагсаалтын 3-т бичигдсэн.


14. White God
Унгарт бүтээгдсэн драм төрлийн кино. 2014 оны Каннын кино наадмаас Prize Un Certain Regard шагнал хүртсэн. 87th Academy Awards-д шилдэг гадаад хэл дээрх кинонд сонгогдож байсан.


13. Mission: Impossible - Rogue Nation
Tom Cruise-ийн саалийн үнээ болоод байгаа Mission: Impossible франчайзийн 5 дахь анги. Paramount Pictures кино компани болон Tom Cruise тус франчайзийн удаах ангийн продакшн ажлыг ирэх оноос эхлүүлэх болсоноо мэдэгдээд байгаа.



12. Me And Earl And The Dying Girl
Alfonso Gomez-Rejon-ийн хайр дурлал, инээдэм хосолсон кино. Andrews-ийн 2012 онд хэвлэлтэнд гаргаж байсан ижил нэрт анхных нь романаас сэдэвлэн бүтээсэн. 2015 оны Sundance кино фистевал дээр анх үзэгчдэд хүрч улмаар Grand Jury Prize болон үзэгчдийн шагнал хүртсэн байдаг. Уг киноны талаар Сайхан зохиолтой, сайхан зураг авалттай кино болсон гэж кино шүүмжлэгчид өгүүлсэн байна.


11. Birdman
Alejandro G. Iñarritu-ийн Oscar шүүрсэн кино. Одоо тэрээр Leonardo DiCaprio, Tom Hardy нартай хүлээлт үүсгээд байгаа The Revenant киног бүтээгээд байгаа. 87 дахь удаагийн Oscar-ийн наадамд 9 төрөлд нэр дэвшиж гол шагнал болох шилдэг кино, шилдэг найруулга, шилдэг кино зохиол, шилдэг зураг авалт шагналуудыг хүртсэн.

10. A Most Violent Year
Кино шүүмжлэгчдийн 90% нь сайн үнэлгээ өгсөн, гэмт хэрэгт драм төрлийн кино. 2011 оноос найруулагчийн гараагаа эхэлсэн J. C. Chandor-ийн 3 дахь бүрэн хэмжээний кино. Oscar Isaac болон Jessica Chastain нарын жүжигчдыг кинондаа тоглуулсан нь маш зөв сонголт байлаа гэсэн байна.

9. Carol
The Price of Salt гэх романаас сэдэвлэн бүтээсэн уянгын драм. 1952 оны New York хотод залуу туслах зурагчин болоод гэр бүлээсээ салж буй ахимаг насны бүсгүй хоёрын хоорондын харилцааны талаар өгүүлнэ. Cannes Film Festival-аас Шилдэг эмэгтэй дүр болон Queer Palm шагналыг хүртсэн.

8. It Follows
Ямар нэгэн зүйл дагаад байх, түүнийгээ юу болохыг мэдэхгүй байхын зовлонтой аймшгийн төрлийн кино. David Robert Mitchell-ийн 2 дахь бүрэн хэмжээний кино найруулгын ажил. 2$-хон сая ам.доллараар бүтээгээд 20$ сая ам.доллар олсон ашигтай кино. 194 кино шүүмжлэгчдээс "Хангалттай шинэлэг" гэсэн үнэлгээг 96% нь өгсөн байна.

7. The Martian
Харийнханаар дагнасан Ridley Scott энэ удаад харь газар хүнийг ганцааранг нь орхиж үзлээ. Matt Damon-ийн тэмцэл түүнийг Ангараг гарагийн алдрын замруу хүргэж байх шиг байна. Ашиг орлогын хувьд 2015 оны хамгийн их орлого олсон кино жагсаалтын 9-т бичигдэж байна. Сонирхуулахад Ridley Scott уг киног шинээр бүтээгдэж байгаа Prometheus 2 болон Alien: Covenant кинонуудруу холбогдож магадгүй гэж байгаа.

6. Steve Jobs
Хазсан алим хэрэглэгчдийн эцэг гэгдэх Steve Jobs ажил, амьдралын талаарх намтарчилсан кино. Түүнийг хүн бүрийн мэдэх талаас нь бус дотоод ертөнц талаас нь харуулахыг зорьсон гэж кино бүтээгчид мэдэгдсэн.

5. Sicario
Гайхалтай адал явдалт кино байлаа гэж кино сонирхогчид үнэлж байгаа. Үнэлүүштэй нь төдийлөн хийгдээд байхгүй эмэгтэй гол дүртэй action. Энэ удаад Emily Blunt болон Benicio del Toro нарын хоршил "давгүй" болсон. Уг кинонаас салаалан Benicio del Toro дүр дээр тулгуурлан шинэ кино хийхээр Lionsgate-ийнхэн ажиллаж эхлээд байгаа.

4. Ex Machina
Хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдвол юу болох бол гэсэн айх, гайхах мэдрэмжийг танд төрүүлж магадгүй. Кино шүүмжлэгчдийн хувьд төдийлөн ач холбогдол өгөхгүй байсан уг киноны утга санаа, хийц тэднийг өөрсдийн талдаа урвуулж чадсан гэж хэлж болно.

3. Inside Out
Pixar-ийн энэ жил нээлтээ хийсэн 2 киноны нэг. Энэ зуны гайхалтай кино үзвэрийн нэг байлаа. Бидний дотоод сэтгэл сэтгэхүйн талаар бидэнд уйлуулж, дуулуулж сануулсан анимешн байж чадсан. Кино шүүмжлэгчдийн 98% нь эерэг үнэлгээ өгсөн байна.


2. Whiplash
87 дахь удаагийн Oscar-аас Шилдэг эвлүүлэг, Шилдэг дуу засварлалт, Шилдэг туслах эрэгтэй дүр шагналуудыг хүртсэн драм төрлийн кино. Найруулагч Damien Chazelle тус кино Princeton ахлах сургуульд сурж байсан өөрийн туршлагаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. Аймшгийн төрлийн кино биш боловч 3$ сая ам.доллараар бүтээгээд 49$ сая ам.долларын орлого олсон. Бага зардалтай өндөр орлоготой, ийм төрлийн амжилтыг сүүлийн жилүүдэд зөвхөн Supernatural төрлийн аймшгийн кинонууд л үзүүлдэг.

1. Mad Max: Fury Road
Нэг үгээр оны шилдэг киногаар Mad Max: Fury Road тодорлоо. Tom Hardy, Charlize Theron нарын гайхалтай хослол. Өвөрмөц дүрслэл. Warner Bros кино компани маш эргэлзэн байж найруулагч George Miller-т уг киног бүтээх 150$ сая ам.долларыг батлаж өгсөн. Тэгвэл тэр нь ямартай амжилтыг тэдэнд авчирч чадлаа. Улмаар дараах ангийг хийх төсөв ногоон гэрлээр батлагдаад байна.